Хими клубын залуус Богдхан уулын ДЦГ-ын ойг нөхөн сэргээхэд оролцлоо...
Alternate Text

огдхан уулын ДЦГ-ын ой -г нөхөн сэргээх зорилгоор Төрхурахын аманд мод тарих үйл ажиллагааг 2019 оны  4-р сарын 28-ны  Ням гарагт зохион байгууллаа. Уг арга хэмжээг Зориг сангаас 9 дэх жилдээ хэрэгжүүлж буй Байгаль орчны манлайлал хөтөлбөрийн НЭГ БАЙГУУЛЛАГА НЭГ ОЙ” төслийн багийн 4 залуу санаачлан зохион байгуулж байгаа ажээ.


Энэхүү үйл ажиллагаанд албан байгууллагууд мод тарих багцаас сонгон оролцсон бөгөөд харин хувь хүмүүс
Төрхурахын ам буюу мод тарих талбай дээр очин суулгац авч тарьсан юм. Энэ нь 2019 оны хамгийн эхний олон нийтийг хамарсан мод тарих арга хэмжээ байлаа.

         

Нийгмийн хариуцлагыг тогтвортой хөгжилрүү уриан дор хэрэгжиж буй НЭГ БАЙГУУЛЛАГА НЭГ ОЙ” төслийг дэмжин ШУА-ийн ХХТХ-ийн дэргэдэх Хими клубын залуус оролцож Богд ууланд мод тарилаа. ШУА-ийн ХХТХ-ийн дэргэдэх Хими клубынхэн Богдхан Уулын ДЦГ-ын ойг нөхөн сэргээх ажилд оролцохдоо Хогийг ил шатаахыг зогсооё, мод тарих үед ил гал гаргахаас сэргийлье хэмээн мод тарихаар очсон иргэдэд мэдээлэл өгч ажилласан байна. Дашрамд дурьдахад уг төслийг санаачлан зохион байгуулагчдын нэг Б.Буянхишиг нь Хими клубын гишүүн юм.

 

Уг төсөлд хэрэглэсэн суулгацыг PPRS технологиор тарьсан буюу амьдрах чадвар сайтай, ургалтын эрчим өндөртэй суулгац хэрэглэсэн гэдгээрээ онцлог юм. Мөн мод тарьсан хувь хүн бүрийн модыг QR коджуулсан ба бар кодыг уншуулвал тухайн модыг тарьсан хүний нэр болон огноо, тарьсан газрын байршил, ургалт болон үр ашгийн талаарх мэдээлэл гардаг байна. Харин албан байгууллагын хувьд модыг тарьсан байгууллагын нэрээр харагддаг байна.  Тэд усалгаандаа MCS CocaCola ХХК-ийн 98% цэвэршүүлсэн саарал усыг ашигласан нь мөн л байгаль орчиндоо ээлтэй усалгааны систем билээ.

  
Энэхүү мод тарих өдөрлөгт нийт 200 гаруй хүн оролцож мод тарьсан бөгөөд төслийн багийнхан энэ өдөр тарьсан моднуудыг цаашид 3 жил арчлан усалж ургалтанд нь анхааран ажиллахаа мэдэгдсэн юм.














Бусад мэдээлэл