Хими, химийн технологийн хүрээлэн “ШИНЖЛЭХ УХААНЫ БОЛЗОО”-ны өрөөтэй болов
Alternate Text

Судалгааны ажлын үр дүн, шинэ технологи, цаашид хийх ажлын талаар санал бодлоо солилцож хэлэлцүүлэг өрнүүлэх, бүтээлээ сурталчилах, дотоод болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн хамт олон дотоод нөөц бололцоогоо ашиглан “ШИНЖЛЭХ УХААНЫ БОЛЗОО”-ны өрөө, Багажит анализын лаборатори, номын сан болон фитнесын өрөөг тохижуулан ашиглалтад орууллаа.

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл болон албаны бусад хүмүүс “ШИНЖЛЭХ УХААНЫ БОЛЗОО”-ны өрөө болон Багажит анализын лабораторийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож хөрөнгө оруулалтаар авсан багаж тоног төхөөрөмжийн ажиллагаатай танилцав. 
















Бусад мэдээлэл