ХХТХ-ИЙН “COAL TECH” БАГ “ЭРДЭМ ХАКАТОН-2021” УРАЛДААНД ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ
“InnoWeek 2021” Инновацийн 7 хоног арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Эрдэм хакатон” уралдаанд ШУА-ийн ХХТХ-ийн Нүүрсний хими-технологийн лабораторийн “Coal Tech” баг Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний ордын хаягдал исэлдсэн хүрэн нүүрсийг ашиглан мод, модон эдлэлийн усан суурьт будаг үйлдвэрлэх технологийн төслөөр оролцож “Дэд байр” эзлэн 10,000,000 төгрөгийн гарааны хөрөнгө оруулалтын эрхээр шагнагдлаа. Тус төслийн хүрээнд нүүрсний уурхайн хаягдал нүүрснээс эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, импортыг орлох бүтээгдэхүүн гарган авах юм. Ингэснээр тус хүрээлэнгийн дэргэд дахин нэг гарааны компани бий болох боломж бүрдэж байна.
Та бүхэн “COALTECH” багийн төслийн товч танилцуулгыг үзнэ үү.