“Хими-2018” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах тухай
Alternate Text

Эрдэм шинжилгээний ажилтны өдрийг угтан ШУА-ийн Хими, Химийн Технологийн Хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдагХими-2018” эрдэм шинжилгээний бага хурал нь 2018 оны 11 сарын 16-ны өдөр болно.

 Энэхүү хурлыг ХХТХ-ийн Байгалийн Нэгдлийн Химийн Лабораторийн үүсгэн байгуулагдсаны 45 жилийн ойг тохиолдуулан тус лабораторийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаа тул хамтран ажилладаг эрдэмтэн, судлаач та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хими-2018” хурал нь химийн шинжлэх ухааны бүхий л чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн, багш, судлаачдын бүтээлийг хэлэлцүүлж, тэдний бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлж сурталчлах, эрдэмтэн судлаачид мэдээлэл солилцох, хамтран ажиллах бололцоог бий болгох зорилготой.

Хурлын хураангуйг 2018 оны 10-сарын 25-ны дотор icct.chemistry2018@gmail.com хаягаар хүлээн авна. Илтгэлийн хураангуй бичих зааврыг доороос харна уу.


ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ БИЧИХ ЗААВАР

 

1.         Хураангуй нь Microsoft Word программ дээр бичигдсэн байна. Хураангуйг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Хураангуйг бичихдээ header, footer, footnote командыг ашиглахгүй. Мөн А4 форматаар, Times New Roman фондоор, 12pt, мөрүүд нь баруун зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

2.         Эрдэм шинжилгээний илтгэлийн хураангуй нь дараах хэсгүүдтэй байна.

·      Илтгэлийн нэр - Times New Roman фондоор, 14pt, Bold, ТОМ ҮСГЭЭР, мөр голлоно.

·      Зохиогчийн нэр, хаяг, электрон шуудангийн хаяг - Times New Roman фондоор, 12pt, мөр голлоно. : С.Баяр1*, Л.Дулмаа2

                                                                             1ШУА, Хими, Химийн Технологийн Хүрээлэн,

                                                     e-mail: *холбогдох цахим шуудангийн хаяг

·      Хураангуй - Times New Roman фондоор 15 мөр 200  үгэнд багтаан бичнэ. Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөр хоорондын зай 1sp байна. Мөрүүд нь баруун зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

·      Түлхүүр үг - Times New Roman фондоор, 12pt-ээр 4-5 түлхүүр үг хэрэглэж бичигдэнэ. Түлхүүр үг нь нэр үг, ганц тоон дээр бичигдэнэ. Илтгэлийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй.

 

Илтгэлийг 2018 оны 10 сарын 25 ны дотор icct.chemistry2018@gmail хаягаар хүлээн авна.

Илтгэлтэй холбоотой асуудлыг ажлын цагаар ( утас -99886435, 95051027, 98965577) лавлана уу.



доорх холбоосноос файл хэлбэрээр авна уу.

“Хими-2018”эрдэм шинжилгээний бага
 хурал зохион байгуулах тухай


ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ БИЧИХ ЗААВАР



Бусад мэдээлэл