Нээлттэй дуудлага худалдааны зар
Нээлттэй дуудлага худалдааны зар

Нээлттэй дуудлагын худалдааны зар

 

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР

1.       Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 519 тоот тогтоолын дагуу “”Porter” маркын бүхээгтэй ачааны автомашиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.

2.       Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:

Хими, химийн технологийн хүрээлэнгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй “Porter” маркын  бүхээгтэй ачааны автомашиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана.

Товч танилцуулга: Улсын дугаар: УБП 59-57, Үйлдвэрлэсэн он 2001, Монгол улсад ашиглаж эхэлсэн он 2009, Өнгө: Цагаан.

1.       Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

Дуудлагын худалдаа болох хугацаа

2020 оны 1 дүгээр сарын 30-ны Пүрэв гарагт 11.00 цагт

Дуудлагын худалдаа болох газар

Хими, химийн технологийн хүрээлэнгийн  хурлын танхимд.

Худалдах доод үнэ

2,000,000.00 ( хоёр сая) төгрөг

Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

Худалдах доод үнийн 25 хувь буюу 500,000 (таван зуун мянга) төгрөг

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Дэнчин байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: Хими, химийн технологийн хүрээлэн

Дансны дугаар: ..........................

Дансны нэр: Хими, химийн технологийн хүрээлэн

 1.Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх:

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2020 оны 1 дугаар сарын 30-ны өдрийн 11:00 цаг хүртэл Хими, химийн технологийн хүрээлэнгийн 305 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу. /хүсэлтийн маягт татах: www.icct.ac.mn/

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох банкны тамгатай баримтын эх хувь, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.

1.       Мэдээлэл авах:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг дүүрэг 13-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 121-а  Хими, химийн технологийн хүрээлэнгийн байранд ирж үзэж болох бөгөөд байгууллагын талаарх мэдээлэл, дуудлагын худалдааны журам, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягт www.icct.ac.mn цахим хуудаснаас авна уу.

Лавлах утас: 99995438, 453943

 

ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН



Бусад мэдээлэл
organ printing
5 жилийн өмнө