ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс жил бүр
эрхлэн гаргадаг “Эрдэм шинжилгээний бүтээл” сэтгүүлийн 2021 оны дугаар 9-д нийтлүүлэх
эрдэм шинжилгээний өгүүллийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл
bicct@mas.ac.mn хаягаар хүлээн авч байна.
Тус сэтгүүл 2018 оноос Mongolia Journals Online (www.mongoliajol.info)
нэгдэн орж, Google Scholar, Dimensions,
CNKI Scholar зэрэг хайлтын төрөлжсөн
системүүдэд бүртгэлтэй болсон бөгөөд 2020 онд e-ISSN (2708-1109) дугаар авсанаар
албан ёсны эрхтэйгээр өгүүллүүд нь DOI дугаартайгаар онлайн (https://www.mongoliajol.info/index.php/BICCT/) хэлбэрээр гарч байна.
“Эрдэм шинжилгээний бүтээл” сэтгүүлд ирсэн өгүүллийг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн жишгээр хянах тул хавсралтанд заасан шаардлагын дагуу бэлтгэж ирүүлнэ үү.
Хавсралт:
Сэтгүүлд хэвлэгдэх өгүүлэлд тавигдах шаардлага, 4 хуудас.