Эхлэл
Зарлал
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс жил бүр эрхлэн гаргадаг “Bulletin of the Institute of Chemistry and Chemical Technology” буюу “Эрдэм шинжилгээний бүтээл” сэтгүүл бүтээлээ хэвлүүлэхийг урьж байна.
ШУА-ийн
Хими, химийн технологийн хүрээлэнгээс жил бүр эрхлэн гаргадаг “ Bulletin of the Institute of Chemistry
and Chemical Technology” буюу “ Эрдэм
шинжилгээний бүтээл” сэтгүүлийн 202 3 оны
дугаар 11 -д нийтлүүлэх
эрдэм шинжилгээний өгүүллийг 202 3 оны
10 дугаар сарын 25 -ны
өдөр хүртэл bicct@mas.ac.mn хаягаар хүлээн
авч байна.
Тус сэтгүүл 2018
оноос Mongolia Journals Online ( www.mongoliajol.info ) системд нэгдэн
орж, Google Scholar, Dimensions, CNKI Scholar, EBSCO Discovery Service зэрэг хайлтын
төрөлжсөн системүүдэд бүртгэлтэй болсон. Одоо тус сэтгүүл нь хэвлэмэл (ISSN 2414-0597) ба
онлайн ( e-ISSN 2708-1109 ) хэлбэрээр
хэвлэгдэж байгаа бөгөөд өгүүллүүд нь албан ёсны эрхтэйгээр ( DOI дугаартайгаар ) жилд нэг удаа, онцгой тохиолдолд 1-2
удаа хэвлэгдэн гардаг.
“Bulletin
of the Institute of Chemistry and Chemical Technology” сэтгүүлд эрдэм
шинжилгээний өгүүллүүдийг жилийн турш нээлттэй хүлээн авдаг ба тухайн жилийн
өгүүлэл хүлээж авах эцсийн хугацаа нь жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрөөр
дуусгавар болдог. Сэтгүүлд ирсэн өгүүлэл бүрийг олон улсын эрдэм шинжилгээний
сэтгүүлийн жишгээр буюу хөндлөнгийн хянан магадлагаа хий н, бүрэн эхээр Монгол хэл
дээр хэвлэ н гаргадаг бөгөөд зөвхөн өгүүллийн
гарчиг, түлхүүр үг болон хураангуй г англи хэл дээр давхар хүлээн авдаг.
Тус сэтгүүлд хими,
химийн технологийн салбарын бүх чиглэлийн урьд өмнө хэвлэгдээгүй анхны судалгаа
байх эрдэм шинжилгээний өгүүл лүүдийг хүлээн авч хэвлэдэг. Харин онцгой тохиолдолд
буюу урилгаар тойм өгүүллийг хүлээн авда г. Сэтгүүлийн хамрах хүрээ нь дараах
чиглэлүүд байна. Үүнд:
·
Байгалийн нэгдлийн хими
·
Биохими ба биотехнологи
·
Органик бус хими
·
Материал судлал, технологи
·
Органик хими
·
Хүнсний хими
·
Хүрээлэн буй орчны болон экологийн хими
Өгүүлэл хүлээж
авах хаяг: bicct@mas.ac.mn
Сэтгүүлийн
холбогдох линк: https://www.mongoliajol.info/index.php/BICCT/
Холбоо барих
утас: 11453133, 99815352, 94014228.
Сэтгүүлд
хэвлэгдэх өгүүлэлд тавигдах шаардлагыг хавсралтаас үзнэ үү.
Хавсралт
Бусад мэдээлэл