ТАЛИМОН
ЗОРИУЛАЛТ: Талимон тосон түрхлэг нь вирус ба үрэвслийн эсрэг бэлдмэл бөгөөд гол үйлчилэгч бодис нь талимонин (3,4-метилендиокси-2,8,9-триметокси павинан) зонхилон агуулсан бүлэг алкалоид юм. Талимонин алкалоид нь херпес вирүсийн эсрэг өндөр идэвхтэй болохыг судалгаагаар тогтоож, эмнэл зүй ба клиник туршилтаар баталгаажуулсан. Талимон тосон түрхлэг нь херпес вирүсийн эсрэг өндөр идэвхтэй учир уруулын хомхой, бэлгийн хомхой, салхин цэцэг, бүслэх үлд зэрэг херпес вирүсийн халдварт өвчлөлийн үед гадуур түрхэж хэрэглэдэг бэлдмэл юм.
ФАРМАКОЛОГИЙН ҮЙЛДЭЛ: Талимонин (EC50=0.07µM) нь Нобелийн шагналт Ацикловир эмээс (EC50=0.9µM) 10 дахин бага тунгаар херпес вирусийг дарангуйлдагаас гадна вирүсээр гэмтсэн эсийн дотор нэвтрэн орж вирүсийн нийлэгжилтийг хориглодог учир дарангуйлагдсан вирүс эргэж сэргэлгүй бүр мөсөн устдаг нь туршилтаар нотлогдсон. Мөн Ацикловирт тэсвэртэй болж мутацлагдсан вирүс дээр туршилт хийхэд дарангуйлж байв. Талимон түрхлэг нь ургамлын гаралтай, ямар нэг гаж нөлөөгүй, хоруу чанар багатайгаараа ижил үйлчилгээтэй бүтээгдэхүүнээс давуу талтай, хоруу чанар багатай.
ХЭРЭГЛЭХ АРГА: Түрхлэгийг херпес вирүсээр гэмтсэн хэсэгт 3 цагийн зайтайгаар хоногт 5 удаа нимгэн түрхэж хэрэглэнэ. Хэрэглэх хугацаа 5-10 хоног.
Бусад мэдээлэл