Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ГУМИНЫ БОРДОО
ГУМИНЫ БОРДОО

ЗОРИУЛАЛТ: Гумины идэвхжүүлэгч ургамлын үндэс болон газрын дээрх эд эрхтнээр шимэгдэн бодисын солилцоог тэнцвэржүүлж уургийн бионийлэгшлийг хурдасгаж, сайн үндэслүүлж, хуурайшил, хүйтрэл болон стрессийн бусад нөхцлүүд түүнчлэн өвчинд тэсвэртэй болгож боловсрох хугацааг 10-12 хоногоор наашлуулж, ургацыг 20-40% нэмэгдүүлнэ.

НАЙРЛАГА: Биологийн идэвхт бодис болох натр/калийн гумат 50-60%, N, K, Mg, Co, Cu, Fe зэрэг эрдэс тэжээлийн элементүүд ба уусдаггүй бодисууд агуулна. Ялзмагийн /гумины/ хүчлүүд агуулсан байгалийн түүхий эдээс хуурай нунтаг мөхлөг ба уусмал байдлаар гарган авсан.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

Хуурай бордоо: Тарих үрэнд шингээх-Төмс, чихрийн манжин, улаан лооль, өргөст хэмх, чинжүү, байцаа болон усан үзэм, алим, шийгуа мөн улаан буудай, арвай, хөх тариа, рапс, наранцэцэг, овьёос зэргийг бордоно. Тасалгааны болон балконы цэцгийг 5л усанд 2г гумат уусгаж бордоно. Хуурай гуматаар дангаар нь хөрс бордох норм 40-60 кг/га, эрдэс бордоотой хольж бордох тохиолдолд дундажаар 15-20 кг/га болно.

Шингэн бордоо: (Гумат 50) 5 л, 50 г/л гумат, N, P, K, Mg, Cu, Zn агуулна. Тарих үрэнд шингээж идэвхжүүлэх, хүнсний ногоо, үр жимсний ургамлыг бордоотой услах, ургамлын иш навчинд цацаж хүртээх зэргээр хэрэглэнэ. Аюулгүйн санамж: Бордоотой ажиллахдаа нүд ам руу хуурай бордоо, уусмал орохоос бүтээгдэхүүнээс хол, хүүхэд хүрэхгүй газар хадгална. Бордооны үлдэгдлийг гол, ус руу хийж болохгүй.


Бусад мэдээлэл
ЧИГАБЭРИ
2 өдрийн өмнө
СИБАК
2 өдрийн өмнө
БАР-УС
2 өдрийн өмнө
ТУНХУУ
2 өдрийн өмнө
ТАЛИМОН
2 өдрийн өмнө
ҮНЭРТ ЦАЦЛАГА
6 өдрийн өмнө
МАШИНЫ ҮНЭРТҮҮЛЭГЧ
6 өдрийн өмнө
ЭФИРИЙН ТОС
6 өдрийн өмнө
ЧИГАБЭРИ
2 өдрийн өмнө
СИБАК
2 өдрийн өмнө
БАР-УС
2 өдрийн өмнө
ТУНХУУ
2 өдрийн өмнө
ТАЛИМОН
2 өдрийн өмнө
ҮНЭРТ ЦАЦЛАГА
6 өдрийн өмнө
МАШИНЫ ҮНЭРТҮҮЛЭГЧ
6 өдрийн өмнө
ЭФИРИЙН ТОС
6 өдрийн өмнө