"icciunr-2021" олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл springer nature-д бүртгэлтэйгээр хэвлэгдэхээр боллоо
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн “International Conference on Chemical Investigation and Utilization of Natural Resources” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 1999 оноос эхлэн 4 жилд тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд 5 дугаар хурал "ICCIUNR-2021" энэ оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн хурал нь Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Хими, химийн технологийн хүрээлэн байгуулагдсаны 60 жилийн тэмдэглэлт ойн жилд болж байгаагаараа онцлог юм.
Энэхүү хурал Монгол улсаас анх удаа шинжлэх ухаан, техник, анагаахын салбарын ном, сэтгүүл, хурлын эмхэтгэл хэвлэдэг дэлхийн тэргүүлэх хэвлэлийн газар болох Springer Nature-ийн Atlantis Press нээлттэй хэвлэлийн газрын шалгуурыг хангасан ба хурлын эмхэтгэл нь Springer Nature-т бүртгэлтэйгээр хэвлэгдэхээр боллоо.
Ингэснээр уг хурлын нэр хүнд олон улсад бүрэн хүлээн зөвшөөрөгдөж, хурлын эмхэтгэл нь CNKI, Google Scholar, WangFeng Data зэрэг эрдэм шинжилгээний томоохон хайлтын системүүдэд шууд индекслэгдэхээс гадна хэвлэгдсний дараа дээрх хэвлэлийн газраар дамжин “Web of Science”-д бүртгүүлэх боломж бүрдэж байгаа юм.
"ICCIUNR-2021" олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын талаар http://icciunr2021.