Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Г.Дэнзэн тэргүүтэй төлөөлөл 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус хүрээлэнгийн захирал доктор (Ph.D), дэд профессор Л.Эрдэнэболд Археологийн сан хөмрөг, Монголын биет бус соёлын өвийн үзүүллэг-судалгааны танхим, Баримтын санд хадгалагдаж буй олдворууд болон үзмэр, цуглуулгыг танилцуулан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.