Ажлын байранд урьж байна
Манай хүрээлэн шинжлэх ухааны тэргүүлэх судалгааг хөгжүүлэх эрхэм зорилготой бөгөөд залуу, эрч хүчтэй, чадварлаг судлаачдыг хамтран ажиллахыг урьж байна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Биологи, молекул биологи, био-анагаах чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
- Лаборторийн ажлын техник аргачлалуудыг эзэмшсэн байх (PCR, иммуноблот, гель электрофорез гэх мэт),
- Судалгаа шинжилгээний өгүүлэл бичих, судалгааны тайлан боловсруулах чадвартай байх,
- Англи хэлний бичгийн болон ярианы чадвар B1 түвшнээс дээш байх.
Анкет бөглөхийг хүсвэл доорх QR кодыг ашиглана уу.
Хугацаа: 2024 оны 11-р сарын 15-ныг хүртэл
Бусад мэдээлэл