Нийтлэсэн
ХҮНСНИЙ ХИМИЙН ЛАБОРАТОРИ |
Лабораторийн эрхлэгч Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Техникийн ухааны доктор (Ph.D)
Б. Баярмаа Э-шуудан: bbayarma@mas.ac.mn; Эрдмийн зэрэг хамгаалсан сургууль, улс
2007 онд Инже Их сургууль, Солонгос |
Судалгааны ажлын туршлага
Эх орны
амьтан, ургамлын гаралтай түүхий эдээс биологийн идэвхт нэгдлийг ялган авч,
хими, биохимийн арга технологи ашиглан уламжлалт анагаах ухаан болон хүнсэнд
хэрэглэгдэх зохицуулах болон чиглэсэн үйлчлэлтэй хүнсний нэмэлт, эрүүл мэндийг
дэмжигч бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний шимт
чанар, аюулгүй байдлын хяналт шинжилгээг хийдэг.
Лабораторийн
судалгааны үндсэн чиглэл, үйл ажиллагаа
Өнөө үед хүнсний хэрэглээний чиг хандлага эрс өөрчлөгдөж,
байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх, биологийн идэвхт нэгдэл агуулсан хоол
хүнсээр эмийг орлуулахыг эрхэмлэх болсон тул эх орны амьтан, ургамлын гаралтай түүхий эдийн химийн
болон технологийн судалгааг цогцоор нь хийж, биологийн идэвхт нэгдлийг ялган
авч зохицуулах болон чиглэсэн үйлчлэлтэй хүнсний нэмэлт, бүтээгдэхүүн
үйлдвэрлэх чиглэлийн
туршилт, судалгааны ажил гүйцэтгэж байна. Мөн өргөн хэрэглээний хүнсний
бүтээгдэхүүний шимт чанар, аюулгүй байдлын хяналт шинжилгээг хийх, шинэ мэдлэг бий
болгох, шинжлэх ухааны энэ салбарт ажиллах боловсон хүчний чадавхийг
сайжруулахад ихээхэн анхаарал хандуулдаг. Дараах чиглэлийн судалгааг хийж
байна:
· Ургамал жимс жимсгэнэ,
мөөгний биохими, биологийн идэвхийн судалгаа
· Байгалийн гаралтай нүүрс
ус, липидийн биохими, технологийн судалгаа
· Жимс, жимсгэний
антоцианиний судалгаа
· Таримал болон байгалийн
чацаргана жимсний биохимийн найрлага ба эмчилгээ, хүнс тэжээлийн шинж чанарын
харьцуулсан судалгаа
· Ургамал амьтаны гаралтай
тос тосонцор бодис, тосны хүчлийн бүрдэл, транс тосны судалгаа
Хэрэгжүүлсэн,
хэрэгжүүлж буй төслүүд:
Суурь судалгааны төсөл:
• “Зохицуулах үйлчлэлтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гарган авах хими-технологийн судалгаа” суурь судалгааны төсөл, 2018-2020. гэрээний дугаар: ШуСс 2018/24. Удирдагч: Б.Баярмаа
• “Байгалийн гаралтай нүүрс ус, липидийн биохими технологийн судалгаа, биологийн идэвх ашиглах боломж” суурь судалгааны төсөл, 2014-2016, гэрээний дугаар: SSA_020/14. Удирдагч: Б.Баярмаа
Гадаадтай хамтарсан төсөл:
• “Антиоксидант идэвхийг нь сайжруулсан хитозан болон түүний уламжлал дээр суурилсан биологийн идэвхт нэгдлүүдийг зөөвөрлөх биополимер зөөгч гаргах авах” “ШУТС- БНБУ, Суурь судалгааны сан” -ийн хамтарсан төсөл, 2023-2025. Удирдагч: М.Одончимэг
• “Флавоноидын ковалент бус наногликоконъюгатууд тэдгээрт суурилсан нано- биокомпозитууд: бүтэц болон нийлэгжих, элэг хамгаалах, бактери, исэлдэлт, хавдрын эсрэг хэрэглэх боломж” ШУТС-РФФИ-ийн хамтарсан төсөл, 2021-2023. Удирдагч: Д.Рэгдэл
Гэрээт захиалгат ажил:
• “Чацаргана, түүний гаралтай бүтээгдэхүүний биохимийн найрлага ба эмчилгээ, хүнс тэжээлийн шинж чанарын харьцуулсан судалгаа, зөвлөх үйлчилгээний гэрээт ажил, 2019-2021. гэрээний дугаар: 181203/05-504. Судалгааны багийн удирдагч: Б.Баярмаа
ШУА-ын грант төсөл
• “Хүнсний бүтээгдэхүүн дэх транс тосны судалгаа”, ШУА-ын грант төсөл, 2018-2019. Удирдагч: Н.Эрдэнэчимэг
• “Чонон хармаг (Lycium ruthencum L) ургамлын фитохимийн судалгаа”, ШУА-ын грант төсөл, 2017-2018. Удирдагч: Л.Мөнхгэрэл
Лабораторийн хүчин чадал, чадавх
Боловсролын доктор- 4, магистр- 5, бакалавр- 1 бүхий 10 эрдэм шинжилгээний ажилтантай. Судлаачид нь онол практикийн өргөн мэдлэгтэй, гадаадын ижил төстэй лаборатори хүрээлэнд урт, богино хугацаагаар ажиллаж байсан, дадлага туршлагатай:
• Техникийн шинжилгээ: амьтан, ургамлын гаралтай түүхий эдэд хими, биохимийн ерөнхий үзүүлэлт, биологийн идэвхт нэгдлийг (чийглэг, нүүрсус, липид, үнслэг, нийт азотын агууламж, уураг, эслэг, лигнин, фенолт нэгдэл, флавоноид, антиоксидант, амин дэм, илчлэг г.м) тодорхойлох;
• Хүнсний бүтээгдэхүүний хими, биохимийн найрлагыг тодорхойлох;
• Түүхий эд болон бүтээгдэхүүний тосны хүчлийн болон органик хүчлийн бүрдлийг тодорхойлох;
• Түүхий эд болон бүтээгдэхүүнд транс тос тодорхойлох;
• Нүүрс ус, липидын биохими-технологийн судалгаа;
• Ургамал, жимс жимсгэний гаралтай түүхий эдээс пребиотик шинж чанартай байгалийн гаралтай зохицуулах болон чиглэсэн үйлчлэлтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гарган авах;
• Биологийн идэвхт нэгдлийг зөөвөрлөх зөөгчийг гарган авах;
• Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний шимт чанар, аюулгүй байдлын хяналт шинжилгээг хийх;
IF-тай болон Scopus, WoS-д
бүртгэлтэй сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллүүд
1. H.Fiedler., E.Surenjav., Kh.Otgonbayar., B.Barkhuu.: “Stockholm Cconvention POPs in abiotic and biota samples from Mongolia” Organohalogem compounds, 2022; 83: 380-384
2. Bayarmaa Barkhuu, Munkhgerel Lodonjav, Oyundari Ganzorig, Nomindari Tumurtogoo.: The physicochemical composition of Sea buckthorn (Hippophae Rhamnoides L) oil and its treatment characteristics, Atlantis Highlights in Chemistry and Pharmaceutical Sciences, 2021; 2: 43-51.
3. Damdindorj, M., Borjihan, G., Gendaram,O., Bold, B.: Synthesis and antihyperlipidaemic activity of a new piperine derivative. Mongolian Journal of Chemistry, 2021;22(48), 13-18. https://doi.org/10.5564/mjc.v22i48.1782
4. Zhang X., Luo G., Cao Y., Mishig D., Lodonjav M., Pan D., Yao X., Wang F., Zhang G., Luo Y. (±)-Caryopterisines A and B, dimeric monoterpene alkaloids with unprecedented 6/5/5/5/6 pentacyclic rings scaffold from Caryopteris glutinosa. (2021). Bioorg Chem, 116, 105364. https://doi.org/10.1016/j.bioorg.2021.105364
5. Odonchimeg, M., Kim, S. C., Shim, Y. K., Lee, W. K. (2017). Preparation of “Open/closed” pores of PLGA-microsphere for controlled release of protein drug. Mongolian Journal of Chemistry, 18(44), 41-47. https://doi.org/10.5564/mjc.v18i44.936
6. Urjintseren,P., Enkhtur, M., Demberel,B., Tseyen-Oidov,O. (2016). Study On DPPH Free Radical – Scavenging Activity Of Antioxidant Compounds In Plants Composing BIN-5 Biological Active Preparation. International Journal of Scientific & Technology Research, 5 (10), 125-128.
7. Munkhgerel Lodonjav., LUO Guoyong., ZHOU Min., Regdel Duger., ZHANG Guolin., LUO Yinggang. Chemical components from an edible mushroom Agaricus silvaticus (2014). Chin J Appl Environ Biol, 20(4), 629-632.
8. Bayarmaa, B., Gan-Erdene, T., Weber, R., Jargalsaikhan, L. (2014). Analysis of Polybrominated diphenyl ether and Tetrabromobisphenol A in plastic samples in Mongolia. Mongolian Journal of Chemistry, 15(41), 27-32. https://doi.org/10.5564/mjc.v15i0.317
9. Munkhgerel, L., Erdenechimeg, N., Tselmuungarav, B., Amartuvshin, B., Bolor, T., Regdel, D., Odonmajig, P. (2013). Chemical composition and biological activities of the Agaricus mushrooms. Mongolian Journal of Chemistry, 14(40), 41–45. https://doi.org/10.5564/mjc.v14i0.197
10. Bayarmaa, B., Otgonsuren, D., Odonmajig, P. (2013). Synthesis and characterization of Taurine. Mongolian Journal of Chemistry, 14(40), 57–60. https://doi.org/10.5564/mjc.v14i0.200
11. Munkhgerel, L., Erdenechimeg, N., Tselmuungarav, B., Amartuvshin, B., Bolor, T., Regdel, D., Odonmajig, P. (2013). Chemical composition and biological activities of the Agaricus mushrooms. Mongolian Journal of Chemistry, 14 (40), 41–45.
12. Ganbaatar, J., Shults, E., Petrova, T., Shakirova, M., Otgonsuren, D., Munkhbat, E., Badamkhand, D., Tolstikov, G., & Batsuren, D. (2012). Coumarins of Peucedanum baicalense and cytotoxic activity of some isolated coumarins. Mongolian Journal of Chemistry, 13, 23–27. https://doi.org/10.5564/mjc.v13i0.155
13. Bolor, T., Erdenechimeg, N., Amartuvshin, B., Munkhgerel, L., Odonmajig, P. (2012). Investigation of glucan polysaccharides derived from Fomes fomentarius (L) Fr. Grown I Mongolia. Mongolian Journal of Chemistry, 13(39), 49–54.
14. Punsaldulam Dashnyam, Munkhbat Enkhtor, Otgonsuren Davaasuren. (2012). Some phytochemical constituents and bioactivity of water and ethanolic extract of Rumexacetosella L. Mongolian Journal of Chemistry, 13(39), 102-107.
15. Bayarmaa, B., Shim, Y. K. (2012). Synthesis and theair photodynamic activity of New Photosensitizers for PDT. Mongolian Journal of Chemistry, 13(39),108-113.
16. Bayarjargal, M., Munkhbat, E., Ariunsaikhan, T., Odonchimeg, M., Uurzaikh, T., Gan-Erdene, T., Regdel, D. (2011). Utilization of spent brewer’s yeast Saccharomyces cerevisiae for the production of yeast enzymatic hydrolysate. Mongolian Journal of Chemistry, 12(38), 88–91. https://doi.org/10.5564/mjc.v12i0.179
17. Munkhgerel, L., Erdenechimeg, N., Dumaa, M., Zhang, G., Odonmajig, P., Regdel, D. (2011). Chemical and biological investigation of the Agaricus silvaticus Schaeff ex. Secr. Mongolian Journal of Chemistry, 12(38), 92–97.https://doi.org/10.5564/mjc.v12i0.180
18. Otgonbayar, C., Matthaus, B., Odonmajig, P. (2011). Fatty acid, Tocopherol and Sterol Composition in Sea buckthorn (Hippophae rhamnoides L.) of Mongolia. Mongolian Journal of Chemistry, 12(38), 126–130. https://doi.org/10.5564/mjc.v12i0.187
19. SY Kang., O Munkhjargal., SC Kim., AR Park., YK Shim., WK Lee. (2010) Preparation and Characterization of Nano-sized Hydrogels (nanogels) Using Inverse-miniemulsion Polymerization Method for Protein Drug Delivery. Journal of Pharmaceutical Investigation 40 (2), 73–78.
20. Bold Bayarmaa, Barkhuu Bayarmaa and Young Key Shim. (2009). Photodynamic inactivation of wound-associated bacteriawith new troponyl (pyro) pheophobides. Journal of Porphyrins Phthalocyanines., 13, 832–841. https://doi.org/10.1142/S1088424609001078
21. Bold, B., Barkhuu, B., Lee, WK., Shim, YK. (2008). Photodynamic inactivation of Staphylococcus auerus by novel troponyl methyl (pyro) pheophorbides. Bull. Korean Chem. Soc., 29 (1), 237–240. https://doi.org/10.5012/bkcs.2008.29.1.237
22. Nam, DS., Kim, SC., Odonchimeg, M., Kang, SY., Shim, YK., Lee, WK. (2008). PLGA particles and half-shells prepared by double emulsion method: characterization and release profiles of ranitidine, Journal of Pharmaceutical Investigation, 38 (2), 99–104. https://doi.org/10.4333/KPS.2008.38.2.099
23. Park, MH., Kang, SY., Park, HJ., Seo, JS., Park, YA., Kim, JE., Kim, YG., Munkhjargal, O., Shim, YK., Kho, WG., Lee, WK. (2008). Anti-Proliferative Effect of Tetraphenylporphine (TPP) as an Iron Chelator on Vascular Smooth Muscle Cells and its Release Profiles from Polymer Coating Layer. Journal of Pharmaceutical Investigation, 38 (2), 93–98. https://doi.org/10.4333/KPS.2008.38.2.093
24. Shim, YK., Wang, JJ., Barkhuu, B., Galindavi, O. (2006). Heterocyclic derivatives of methyl pyropheophorbides as new photosensitizers. Journal of Porphyrins and Phthalocyanines., 10, 397.
25. Erdenechimeg N., Vasilenko N.L., Sinitsina O.I., Buneva B.N., Nevinsky G.A. (2006). Substrate specificity of rat sera IgG antibodies with peroxidase and oxidoreductase activities (2006), J. Mol. Recognit., 11, 432-440. (IF 2.137)
26. Erdenechimeg N., Vasilenko N.L., Buneva B.N., Nevinsky G.A. (2005). IgG antibodies with peroxidase-like activity from the sera of healthy Wistar rats. FEBS Letters, 579, 3960-3964. (IF 3.814)
Инновацийн бүтээгдэхүүн
“Чацаргана
жимсний шахдаснаас биофлавоноидын бэлдмэл гарган авах арга болон биофлавоноидын
бэлдмэл“, ашигтай загварын гэрчилгээ
Улсын бүртгэлийн дугаар: 20-0003363
Хүнсний химийн лабораторийн хамт олон, 2022 он
Өвөр эгнээнд зүүн гараас: ЭШДаА магистр Л.Энх-Амгалан; ЭШДаА магистрант Г.Оюундарь; ЭШТА доктор (PhD) Б.Баярмаа; ЭШДэА магистр Б.Мөнхцэцэг; ЭШДэА магистр Э.Мөнхбат;
Арын эгнээнд зүүн гараас: ЭШДэА доктор (PhD) Л.Мөнхгэрэл; ЭШТА доктор (PhD) Н.Эрдэнэчимэг; ЭШТА доктор (PhD) М.Одончимэг; ЭШДэА докторант Д. Мөнгөннаран;
Одоо ажиллаж буй бүрэлдэхүүн:
1. Н. Эрдэнэчимэг- ЭШТА, Доктор (PhD)
2. М. Одончимэг-биологич, Доктор (PhD)
3. Л. Мөнхгэрэл- ЭШДэА, Доктор (PhD)
4. Э. Мөнхбат- ЭШДэА, магистр
5. Д. Мөнгөннаран- ЭШДэА, Докторант
6. Б. Мөнхцэцэг- ЭШДэА, магистр
7. Т. Номиндарь- ЭШДаА, магистр
8. Л. Энх-Амгалан- ЭШДаА, магистр
9. Г. Оюундарь- ЭШДаА, магистрант