Захиргаа санхүүгийн алба
2020-08-27
Химийн хүрээлэн анх бие даан 1968 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас хойш захиргаа аж ахуйн нэгж гэдэг хамт олон буй болж одоог хүртэл тасралтгүй 51 жил эрдэм шинжилгээний нэгж болох тасаг, лабораторийн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж байна.
Захиргаа, аж ахуйн тасгийн түүхийн хуудаснаас сөхвөл үе үеийн захирлууд, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар нь шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, технологийг хөгжүүлэх, хэрэгжүүлэхээс гадна ажиллагсдын нийгмийн асуудлыг шат дараалалтай шийдвэрлэх, хууль тогтоомж, дүрэм журмын дагуу тушаал шийдвэр гаргаж хүрээлэнгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж иржээ.
Үйл ажиллагаа:
· Хүрээлэнгийн хэвийн үйл ажиллагааг хангах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх нөхцөл бололцоог бүрдүүлэх,
· Хүрээлэнгийн төсвийг төлөвлөх, төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай зарцуулах, нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, санхүүгийн үйл ажиллагааг хэвийн явуулах