Нийтлэсэн
НҮҮРСНИЙ ХИМИ-ТЕХНОЛОГИЙН ЛАБОРАТОРИ |
Лабораторийн
эрхлэгч Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Техникийн ухааны доктор (Ph.D) Г.Шийрав Э-шуудан: shiirav_g@mas.ac.mn Эрдмийн зэрэг хамгаалсан сургууль, улс: 2013 онд Шинжлэх
ухаан судалгааны |
Судалгааны ажлын туршлага
Хатуу шатах ашигт малтмалын бүтэц, шинж чанар, боловсруулалтын технологи, Нүүрсний дулааны боловсруулалт, идэвхжүүлэлт, уусмалын хүнд металлын шингээлт, баяжуулалт, цэвэршүүлэлт, экологи, байгаль хамгаалал.
Лабораторийн үндсэн чиглэл, үйл
ажиллагаа
Хатуу түлш болох нүүрс, занар ба бусад органик түүхий
эдүүдийн техникийн шинж чанар, халууны аргууд (коксжуулах, хагас коксжуулах,
пиролиз, хийжүүлэх, шингэрүүлэх, идэвхжүүлэлтийн)-аар боловсруулах шинжлэх
ухаан технологийн үндэслэлийг боловсруулах, гарган авсан хатуу (кокс, хагас
кокс буюу утаагүй түлш, шингээгч ба шүүгч материал, идэвхжүүлсэн нүүрс), шингэн
(давирхай ба түүнээс гарган авдаг бүтээгдэхүүнүүд) ба хийн бүтээгдэхүүний шинж
чанар, химийн найрлага, бүтцийг судлан тогтоох, тэдгээрийг ашиглах,
боловсруулах технологийн асуудлуудын шинжлэх ухааны үндсийг боловсруулах.
2017-2019 онд “Монгол орны
зарим ордын хүрэн нүүрсний хийжих ба шингэрэх шинж чанарын судалгаа”, 2020
оноос хойш “Монгол
орны зарим ордын нүүрсний халууны задралын механизм,
хийжих ба шингэрэх шинж чанарыг тогтоох” суурь судалгааны төслүүдийг
хэрэгжүүлэн нүүрсний халуун задрал, хийжих ба шингэрэх урвалын механизмыг
нарийвчлан судалж, бүтээгдэхүүний шинж чанар, ашиглалтын чиглэлийг тогтоох,
нефть төст шингэн бүтээгдэхүүн гарган авах чиглэлийн судалгааг гүйцэтгэж байна.
Хэрэгжүүлсэн,
хэрэгжүүлж буй төслүүд
Суурь
судалгааны төслүүд
· Монгол орны зарим ордын нүүрсний халууны задралын механизм, хийжих ба шингэрэх шинж
чанарыг тогтоох (2020-оос).
· Монгол орны зарим ордын хүрэн
нүүрсний хийжих ба шингэрэх шинж чанарын судалгаа (2017-2019).
· Нүүрсийг халууны аргаар боловсруулж нефть төстэй
шингэн бүтээгдэхүүн гаран авах судалгаа-II (2014-2016).
· Нүүрсийг халууны
аргаар боловсруулж нефть төстэй шингэн бүтээгдэхүүн гарган авах судалгаа-I (2011-2013).
· Утаагүй түлшний үйлдвэрлэлийн шинжлэх ухаан
технологийн асуудлууд (2008-2010).
· Органик түүхий эдээс шүүгч, шингээгч материал гарган
авах технологи (2005-2007).
· Нүүрсний бодисын бүтэц, ароматик шинэ
материалын судалгаа (2002-2004).
· Хатуу түлшний задралын бүтээгдэхүүнийг ашиглах
боломж (1999-2001).
· Нүүрсний бодисын судалгаа (1996-1998).
· Кокс (1993-1995).
· Нүүрсний найрлага бүтцийг судалж, боловсруулах
аргыг сонгох (1990-1992).
Лабораторийн хүчин чадал, чадавх
Нүүрсний хими-технологийн лаборатори нь нүүрс, шатдаг
занар, органик материалын техник шинжилгээ, дулааны боловсруулалт, хими
технологийн судалгааны чиглэлийн дараах 5 лабораторитой.
·
Дээж
бэлтгэл, баяжуулалтын лаборатори
·
Хатуу шатах ашигт малтмалын техник анализын
лаборатори
·
Нүүрс, занарын пиролизын лаборатори
·
Нүүрсний хийжүүлэлтийн лаборатори
·
Нүүрсний идэвхжүүлэлтийн лаборатори
Дээжийг бутлах, нунтаглах, шигших
зэрэг дээж бэлтгэлийн тоног төхөөрөмж, баяжуулалтын гравитацийн тунаах машин,
баяжуулах ширээ, флотацийн машин, шатаах зуух, калориметр, пластометр, дулааны термогравиметр зэрэг техникийн
шинжилгээний багаж, кварц реактортай болон том
оврын пиролизын зуух, усны уураар идэвхжүүлэгч зуух, хийн анализатортай
хийжүүлэгч реактор зэрэг нүүрс, шатах ашигт малтмалын гүн боловсруулалт,
бүтээгдэхүүний шинжилгээний багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.
Нүүрс, занар, хатуу органик материалын
техникийн шинжилгээ, баяжуулалтын технологи, дулааны боловсруулалт, уур-хийн
идэвхжүүлэлт, исэлдүүлэлтийн горимын судалгаа, хий, шингэн, хатуу
бүтээгдэхүүний шинж чанар, найрлага, бүтцийн судалгааг явуулж ашиглалтын
чиглэлийг тогтоодог.
Гадаад, дотоод хамтын ажиллагаа
/сүүлийн 5 жилийн байдлаар/:
Гадаад
хамтын ажиллагааны хүрээнд Лондонгийн их сургууль, ОХУ-ын Томскийн нефть ба
хийн хүрээлэн, Новосибирскийн Хатуу биеийн хими, механохимийн хүрээлэн,
Красноярскийн хими, хими технологийн хүрээлэн, Екатеринбургийн Уул уурхайн их
сургууль, Германы Аахений их сургуулийн Нефть ба нүүрсний геологи ба геохимийн
хүрээлэн, Тайваны Иланы их сургууль, БНХАУ-ын Тайюуан хотын Хятадын ШУА-ийн
харъяа Нүүрсний химийн хүрээлэн зэрэг гадаадын мэргэжлийн байгууллагуудын
эрдэмтэдтэй нягт хамтран ажилладаг.
Нүүрсний
химийн салбарын боловсон хүчин бэлтгэх, судлаачдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх,
судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх зорилгоор дотоодын их, дээд
сургуулиудтай нягт хамтран ажилладаг бол судалгааны үр дүнг хэрэглээнд
нэвтрүүлэх, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтрагч
байгууллагын үйл ажиллагаа, технологийн шинэчлэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор
Багануур, Шарын гол, Шивээ-Овоо зэрэг томоохон нүүрсний уурхай, Эрдэнэс
тавантолгой ХК, Монголын алт (МАК) ХХК зэрэг томоохон үндэсний
компаниудтай хамтран ажиллаж байна.
Судалгааны онцлох үр дүн /сүүлийн 5
жилээр/
Монгол орны
зарим ордын нүүрсний халууны задралын
механизм, хийжих ба шингэрэх шинж чанарын судалгааны
ажлын хүрээнд Чандгана тал, Бөөрөлжүүт, Тэвшийн
говь, Могойн гол, Шивээ Овоо, Адуунчулуун, Багануур, Улаан Овоогийн нүүрсний ордуудын
судалгааны объект болгон техник-хими, элементүүдийн найрлага, эрдсийн
бүрэлдэхүүнийг нарийвчлан судалж насжилт, шинж чанарын хувьд Шивээ Овоо, Адуунчулуун, Багануурын нүүрс нь лигнитийн төрлийн В2 маркын исэлдсэн хүрэн, Чандгана тал, Бөөрөлжүүт,
Тэвшийн говийн орд нь хүрэн, Улаан Овоо, Могойн голын нүүрс нь шилжилтийн үеийн
чулуун нүүрс болохыг тогтоов.
Судалгаанд хамрагдсан ордуудын
нүүрсний үнсийг ялган бүтцийг нь нил улаан туяаны спектр, XRD, Рентгенфлуоресценцийн аргаар судалж, эрдэс
бүрэлдэхүүнийг нь рентгенфлюросценцийн аргаар тодорхойлон үнсний чанарыг хүчиллэг
ба суурилаг исэлүүдийн нийлбэрүүдийн
харьцаагаар (Fe2O3+CaO+MgO+Na2O+K2O/SiO2+Al2O3+TiO2)
тооцоход Адуун чулуун, Багануур нүүрсний үнс суурилаг шинжтэй харин Улаан-Овоогийн нүүрсний үнс нь илүү хүчиллэг шинжтэй үнс болохыг тус тус
тогтоов.
Дээрх ордуудын нүүрсний
баяжигдах чанарын судалгааг хүнд шингэний баяжуулалтаар явуулахад хүрэн
нүүрсний хувьд баяжигдах чанар муутай бол чулуун нүүрсний хувь баяжуулалт сайн
явагддаг ба Могойн голын ордын нүүрс хамгийн сайн баяжигдсан бөгөөд онолын балансын
тооцоогоор I зэргийн хөнгөн баяжигдах шинжтэй нүүрсэнд тооцогдох ба үнслэгийг
1.5-2.2 дахин багасгах боломжтой байна.
Судалгаанд
хамрагдсан ордын нүүрсийг халууны аргаар боловсруулахын өмнө эдгээр нүүрсний
халуун тэсвэрлэх чанарыг термогравимерийн аргаар судалж халууны задралын явц ба
үндсэн үе шатуудыг TG, DTA, DTG-муруйнуудын
тусламжтайгаар тайлбарлан халуун тэсвэрлэлтийн индексүүд: Т5% , Т15% , Т25%
-ийг тодорхойлж, халуун тэсвэрлэх
чанар багатай болохыг тогтоон нүүрсний насжилт, исэлдсэн чанар ба нүүрсний
сэвсгэр аморф төлөв байдалд байгаа бүтэц байгууламжтай холбоотой гэж үзлээ. Нүүрснүүд нь
органик массын халуун тэсвэрлэх чанараараа Могойн
гол > Улаан Овоо >
Бөөрөлжүүт > Адуунчулуун > Багануур > Шивээ Овоо > Тэвшийн
говь >
Чандгана тал гэсэн дараалалтай болохыг тогтоов.
Дээрх ордуудын нүүрсийг
пиролизын аргаар халууны задралд оруулах цуврал туршилтуудыг явуулж, пиролизын
хатуу, шингэн ба хийн бүтээгдэхүүнүүдийн гарцыг халаалтын температураас
хамааруулан судалж зохимжтой нөхцөлийг тогтооход хүрэн нүүрс: 500 - 600 0С-д
хагас кокс - 46-59%,
давирхай ба ус- 22-33%, хий – 18-20%,
чулууны нүүрс: 600 0С-д хагас кокс-58%,
давирхай ба ус- 25%, хий -16% тус тус гарган авах боломжтойг
тогтоов.
Пиролизын хатуу үлдэгдэл
буюу хагас коксын хувьд дэгдэмхий бодисын гарц 5.5-8.6%, илчлэг чанар 7500-7750
ккал/кг байгаа нь сайн чанарын сайжруулсан шахмал түлшний түүхий эд болж
чадахаас гадна металлургийн коксын үйлдвэрлэлд нэмэлтээр ашиглах болмжтойг
харуулж байна.
Сонгосон
ордуудын нүүрсийг халуун уусгалтын аргаар шингэрүүлэх цуврал туршилтыг хатуу, шингэн ба хийн бүтээгдэхүүнүүдийн гарцыг халаалтын
температураас хамааруулан судалж зохимжтой нөхцлийг тогтоосон үр дүнгээс үзэхэд 8 ордын нүүрсний шингэн бүтээгдэхүүний гарц өндөр байх нөхцөл донор уусгагч
тетралины орчинд 4500С, дизелийн фракцийн орчинд 3500С
байгааг тогтоож катализатор
хэрэглэсэн тохиолдолд устөрөгчийн донор уусгагч тетралины хувьд хийн
бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлж байгааг тогтоов.
Эдгээр
ордуудын нүүрснээс пиролизын ба халуун уусгалтын аргаар шингэрүүлж гарган авсан
хатуу ба шингэн бүтээгдэхүүний техникийн үзүүлэлтүүд, элементийн бүрэлдэхүүнийг
тодорхойлж бүтцийг нь НУТС-ийн аргаар судалж, химийн бүрэлдэхүүнийг нь GC/MS
массхроматографын аргаар нарийвчлан тодорхойлов.
IF-тай болон
Scopus, WoS-Д
бүртгэлтэй сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллүүд
1. О.Ю.Фетисова,
П.Н.Кузнецов, Б.Пуревсурен, Б.Авид, Кинетическое изучение стадийности
термического разложения различных углей монголии, Химия твердого топлива 2021 № 1. 3-10. IF-0,516.
2.П.Н.Кузнецов,
В.А.Сафин, Б.Авид, Л.И.Кузнецова, Б.Пурэвсурэн, З.Р.Исмагилов Термическое растворение углей ряда метаморфизма в
антраценовой фракции смолы коксования: Анализ корреляционных связей с химико-технологическими
свойствами углей, Химия твердого топлива 2021 №2, 3-12. IF-0,516.
3. Пурэвсурэн Б., Батбилег С., Батцэцэг М., Жаргалмаа С.,
Авид Б., Ариунаа А., Кузнецов П.Н., Каменский Е.С., Кузнецова Л.И. Свойства углей месторождений
монголии и продуктов полукоксования, КОКС И ХИМИЯ 2021 №2,
16-23. IF
(РИНЦ: 0,796).
4. Ariunaa Alyeksandr, Zongqing Bai, Jin Bai, Narangerel Janchig, Purevsuren Barnasan,
Zhihao Feng, Ranran Hou, Chong He. Thermal behavior of Mongolian low-rank coals during
pyrolysis, Carbon
Resources Conversion 2021 Vol. 4, 19-27.
5. Kuznetsov, P.N., Avid, B., Kuznetsova, L.I.,
Perminov, N.V., Kamensky, E.S., Ismagilov, Z.R. Co-processing of bituminous
coal with heavy hydrocarbon fractions of coal and petroleum origins into
soluble pitch-like products, Химия
в интересах
устойчивого развития, 2021 № 2, 218-228.
7. B.Purevsuren,
A.Ankhtuya, J.G.Bazarova, B.G.Bazarov, S.I. Zherebtsov, K.S.Volotin. Investigation on humic acids of Shivee-Ovoo and Ulaan-Ovoo coal in Mongolia, Химия в интересах
устойчивого развития (Chemistry for
Sustainable Development) eLIBRARY ID:4595246;DOI:10.15372/KhUR2021338,
Tom 29, №5 (2021)
615-619.
8. D.Batkhishig, B.Purevsuren, Yuali Zang, Haizhen
Sun, A.Ariunaa, A.Ankhtuya, M.Battsetseg, J.Namkhainorov, S.Batbileg, “Investigation on physical activation of some Mongolian
coals”, Mongolian Journal of Chemistry, Vol.20,
№46 , 2019, p.-. 24-28.
9. Б.Пурэвсурэн, С.Батбилэг, Л.И.Кузнецова, Д.Батхишиг,
Г.Намхайноров, М.Баттсетсег, Г.Нарангирел, П.Н.Кузнецов, “Свойство угля месторождения Баянтиг Монголии и продуктов
полукоксования”, Химия твёрдого топлива (УДК 662.73 :552), 2019, № 2, с.3-9,
IF-0.27
10. Batbileg.S1, Purevsuren.B1, Battsetseg.M1,
Ankhtuya.A1, Batkhishig.D1 “Characterization of the pyrolytic products of pine nut shells”, International Journal of Chemistry; Vol. 11, No. 2; 2019 ISSN
1916-9698 E-ISSN 1916-9701 Published by Canadian Center of Science and Education.
11. A.Ariunaa, S,Y.Liou, G.Tsatsral, B.Purevsuren, Ya.Davaajav, R.W.Chang, C.J.Lin, Selective adsorption of greenhouse on the residual carbon in lignite coal liquefaction, Journal of the Taiwan Institute of Chemical
Engineers, 2018, pp.170-175 . IF=3.37.
12. B.Purevsuren, S.Batbileg,
D.Batkhishig,A.Ankhtuya, Investigation on Pyrolysis of Shivee-Ovoo Coal from Mongolia,
International Letters of Chemistry, Physics and Astronomy,ISSN 2299-3843, Vol.
80 (2018),p.1-16.
13. B.Purevsuren,
J.Bazarova, B.Bazarov, S.Batbileg, J.Namkhainorov, D.Batkhishig, M.Battsetseg,
S.Dorjieva, Characterization of East Khoot
coal from
Mongolia and it’s pyrolysis products, Известия
вузов. Прикладная химия и биотехнология, Том 8, Номер 4, (2018), стр.106-116.
14. Enkhjargal,
G, Enkhsaruul, B, Monkhoobor, D, Narangerel, J, Sugimoto, Y, Characterization
and hydrotreatment of shale oils of Mongolian oil shales, Oil Shale, 2018, Vol.
35, No. 2, pp. 168–182.
15. B.Purevsuren, D.Otgonchuluun, A.Ariunaa,
J.Narangerel, S.Jargalmaa,
Pyrolysis of pine wood and characterization of obtained solid and liquid
products, Mongolian
Journal of Chemistry, Vol.19, No45, 2018, p.24-31.
16. Barnasan Purevsuren, Ya-Hsuan Liou, Ya
Davaajav, A. Ariunaa, S. Batbileg, B. Avid, S. Jargalmaa, Y Huang, Chin-Jung
Lin, Investigation of adsorption of methylene blue from aqueous phase onto
coal-based activated carbons, Journal of the Chinese Institute of
Engineers,Vol. 40, № 4, (2017),p.355-
360, IF-0,246.
17.B.Purevsuren,
Ya.Davaajav, J.Namkhainorov, Z.I.Glavcheva-Laleva. Pyrolysis of
animal bone, characterization of the obtaining char and tar, crosslinking of epoxy
resin., Bulgarian Chemical
Communications,Volume 49, Number-1, 2017, p.34
- 39. IF-0,229.
18.
B. Purevsuren, P.Ochirbat. “Pyrolysis and
thermal dissolution of the Mongolian Khoot oil shale, Oil shale”, 2016, Vol.33, Issue №4, pp.
19. Б.Пуревсурен,
С.Батбилег, Я. Даваажав, Ж.Намхайноров, П.Н.Кузнецов, Л.И.Кузнеова. Состав и
реакционная способность угля месторождения Цайдам-нуур Монголии, Химия твёрдого
топлива (УДК 662.73 :552), 2016, № 1, с.3-8, IF-0,27.
20. B.Purevsuren,
Ya.Davaajav, J.Namkhainorov, Z.I.Glavcheva-Laleva. Pyrolysis of
animal bone, characterization of the obtaining char and tar, crosslinking of epoxy
resin., Bulgarian Chemical
Communications,Volume , number (-) 2016,
IF-0,349.
21.
A.Ariunaa, Sofia Ya-Hsuan Liou, G.Tsatsral,
B.Purevsuren, Ya.Davaajav, Ren-Wei Chang, Chin-Jung Lin. (2016) Mongolian
Baganuur Lignite Upgraded by Solvothermal Treatment for Selective Adsorption of
Greenhouse Gases. Journal of the Chinese Chemical Society, Taiwan.
22.
S.
Jargalmaa,T. Gerelmaa, E. Baterdene, G. Tsatsral, B. Avid, B. Purevsuren, and
J. Dugarjav, “Washability
of coal seams IV and VIII of the
Tavantolgoi deposit”, Natural
Resources Research, Volume 24, Issue 2, June 2015, p.189-195.
23.
B.
Purevsuren, Chin-Jung Lin, Y. Davaajav, A. Ariunaa, S. Batbileg, B. Avid, S.
Jargalmaa, Yu Huang and Sofia Ya-Hsuan Liou. “Adsorption
isotherms and kinetics of activated carbons produced from coals of different
ranks”. Water Science & Technology, 71.8, 2015, p.1189-1195, IF-1,212.
24.
S.Batbileg,
B.Purevsuren, Ya.Davaajav , J.Namkhainorov, Chin-Jung Lin, Bernhard M.Krooss,
Philipp Weniger, “Characterization of solid and liquid
products obtained from thermal processing of Khoot coal and evaluation of
char-made activated carbon adsorption”,
Sustainable Environment Research, Vol. 25, No. 3 , 2015, p.159-165, IF-0,98.
25. A.Ariunaa, D.Bernhardt, M.Beckmann, K.Gebauer,
N.Hack, A.Seifert, R.Fischer, S.Unz, J.Narangerel, B.Purevsuren. (2015)
Research on the thermal decomposition of Mongolian Baganuur lignite and Naryn
sukhait bituminous coal. Mon J.Chem., 16 (42), 22-29. ISSN-2226-6739;
e-ISSN-2414-0082.
26. Павлов В.В., Лхамсурэн М., Амдур А.М., Барнасан П. Связь
структуры и термодинамической активности сажистого углерода, Известия высших
учебных заведений, Черная металлургия, 2014, № 6, с.12-15.
27.
С.Батбилег, Я.Даваажав, Б.Пуревсурен, Ж.Намхайноров, П.Н.Кузнецов, С.М.Колесникова. “Состав и
реакционная способность угля месторождения Хоот Монголии”, Химия твёрдого
топлива (УДК 662.73 :552), 2014, № 3, с.5-11, IF-0,27.
28.
Amdur A.M., V.V.Pavlov, Barnasan Purevsuren,
Lkhamsuren Munkhtuul. Relationship between structure and thermodynamic activity
of carbon black, Advances in Chemical
Engineering and Science, 2013, 3(1), p.374-377
(http:www.SciRP.org/journal/aces).
29.
С.Батбилег,
Я.Даваажав, Б.Пурэвсурэн,
Ж.Намхайноров П.Н.Кузнецов, С.М.Колесникова, Состава и реакционная скособность
угля месторождения Хоот Монголии,Химия твёрдого топлива (УДК 662.73 :552), 2013, № , с..
30.
A.M.Amdur , A.E.Pelevin, Barnasan Purevsuren,
Lkhamsuren Munkhtuul, A.LRaznitsina, The influence of the degree of iron-ore
enrichment on it’s metallization parameters, International Letters of
Chemistry, Physics and Astronomy 14 (2013) 89-95.
31. Bаrnasan
Purevsuren, Yadamsuren Dabaajav, Sanjaa Batbileg, Jargalsaikhan Namkhainorov, Fatma Karaca, Trevorj.
Morgan, Patricia Alvarez Rodriguez, Feng
H. Tay, Sergei Kazarian, Alan A. Herod,
Rafael Kandiyoti “Characterization of tars from the thermal
processing of Baganuur and Taban Tolgoi coals from Mongolia, using SEC, UV-F,IR
and Mass Spectrometry”
Advances in Chemical Engineering and Science,2013,3,130-144.
32. J.Dugarjav ба бусад. Coking Properties of
Tavantolgoi Coal from Mongolia. Advances in Chemical Engineering and Science,
2012 №2.
Инновацийн бүтээгдэхүүн
· Цэвэрлэх
байгууламжийн лагийн үнэр арилгах гумины хүчжүүлсэн бэлдмэл бэлтгэх арга. Баталгаажуулалт: 20-0003095 дугаартай “Ашигтай
загварын гэрчилгээ”
· Хүрэн нүүрсний илчлэг чанарыг сайжруулах арга Баталгаажуулалт: №
2696
дугаартай “Патент”
· Эпоксидын полимерийн шинэ төрлийн хатууруулагч Баталгаажуулалт: №
4312
дугаартай “Патент”
Нүүрсний хими-технологийн лабораторийн хамт олон, 2022 он
Өвөр эгнээнд зүүн гараас: ЭШДэА магистр Э.Шагжжав; ЭШАА доктор (PhD) Г.Шийрав;
ЭШАА, Доктор (PhD) Б.Баярсайхан;
Арын эгнээнд зүүн гараас: ЭШДэА докторант Ж.Намхайноров;
ЭШАА, Доктор (PhD) С.Батбилэг; ЭШДэА, Доктор (PhD) С.Жаргалмаа;
ЭШДэА, магистр А.Анхтуяа; ЭШДэА, магистр Д.Батхишиг; ЭШДэА, магистр М.Батцэцэг;
Одоо ажиллаж буй бүрэлдэхүүн:
1.
Б.Пүрэвсүрэн, ЭШТА, Академич, Доктор (Sc.D)
2.
Б.Авид ЭШТА, Академич, Доктор (Sc.D)
3.
Г.Шийрав ЭШАА,
Доктор (PhD)
4.
Б.Баярсайхан, ЭШАА, Доктор (PhD)
5.
С.Батбилэг, ЭШАА, Доктор (PhD)
6.
С.Жаргалмаа, ЭШАА, Доктор (PhD)
7.
Ж.Намхайноров, ЭШДэА, Докторант
8.
Б.Бат-Өлзий, ЭШДэА, магистр
9.
Д.Батхишиг, ЭШДэА, магистр
10. А.Анхтуяа, ЭШДэА, магистр
11. М.Батцэцэг, ЭШДэА, магистр
12. Э.Шагжжав, ЭШДэА, магистр