Нийтлэсэн
БАГАЖИТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ |
Лабораторийн эрхлэгч Эрдэм
шинжилгээний тэргүүлэх ажилтан
Химийн шинжлэх
ухааны доктор (Sc.D)
Ж.Нарангэрэл Э-шуудан: narangerelj@mas.ac.mn Эрдмийн зэрэг хамгаалсан сургууль, улс 2020онд Химийн шинжлэх ухааны доктор, ШУА, Монгол |
Судалгааны ажлын туршлага
Хүрээлэнгийн дотоод болон бусад байгууллагатай хамтарсан судалгааг нарийн мэдрэмжит, орчин үеийн багажит шинжилгээгээр хангаж, судалгааны үр дүнг нь өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүргэхэд дэмжлэг үзүүлэх. Гаднын байгууллагаас ирүүлсэн дээжинд захиалгаар шинжилгээ хийх.
Лабораторийн
судалгааны үндсэн чиглэл, үйл ажиллагаа
· Полихлорт бифенил,
диоксин, фуран гэх мэт Удаан задардаг органик бохирдуулагч, пестицид
зэрэг байгаль орчин бохирдуулагч бодисыг илрүүлэх, агуулгыг нь ppb хүртэлх
хэмжээнд тодорхойлох.
· Ургамлын ханд, эмийн бодис гэх мэт байгалийн болон
синтезийн нэгдлүүдэд бодис илрүүлэх, бүтцийг тодорхойлох, агуулга, цэвэршлийг
тогтоох.
· Газрын тос, нүүрсний давирхай гэх мэт уул уурхайн
түүхий эд, боловсруулалтын бүтээгдэхүүний найрлага, хувирлыг тогтоох.
· Органик болон органик бус бодисын бүтэц,
функциональ бүлгүүдийг тодорхойлох.
· Усан орчинд агуулагдах микро-элементүүдийн агуулгыг
тодорхойлох.
· Уламжлалт бус газрын тосны устөрөгчжүүлэлт, крекингийн судалгаа
Лабораторийн
хүчин чадал, чадавх
• Хийн хроматограф/масс спектрометр Thermoscientific 1310/TSQ 8000 USA
• Хийн хроматограф/электрон баригч детектортай Agilent 7890 A USA
• Нил улаан туяаны спектрометр Brueker ALPHA II Germany
• Индукцийн холбоот плазм/оптик эмиссийн спектрометр Thermoscientific iCAP7200 USA
• Элементийн анализатор FlashSmart Thermoscientific, USA
• Өндөр даралт, температурт устөрөгчжүүлэх төхөөрөмж Japan
• Вакуум нэрлэгийн төхөөрөмж Japan
• Хатуу фазын хандлалтын төхөөрөмж Japan
Дээж ба тодорхойлох нэгдлүүд:
• Трансформаторын тос Полихлорт бифенилүүд
• Бохир хөрс Пестицид, хлорт органик нэгдлүүд
• Нефтийн нэрлэгийн фракцууд Парафин, Олефин, Ароматик нэгдлүүд
• Нүүрсний давирхай Ароматик ба гетеро-атомт нэгдлүүд
• Ургамлын ханд Дэгдэмхий органик нэгдлүүд
• Хөнгөн уусгагч Цэвэршлийн зэрэг
• Нефтиэр бохирдсон хөрс Бензин, дизель, моторын тосны агуулга
• Усан уусмал Хүнд, хортой элементүүд, ховор, үнэт металлууд
• Шингэн ба хатуу органик бодис C,H,N,S,O элементүүдийн шинжилгээ
Гадаад
дотоод хамтын ажиллагаа
· Монгол
улсын их сургууль (МУИС), Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
· Шинжлэх
ухаан технологийн их сургууль (ШУТИС), Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
· АМГТГ-ын
Уул уурхай, газрын тосны лаборатори
ЛАБОРАТОРИЙН ХАМТ ОЛОН
Багажит шинжилгээний лаборатори,
2022он
Зүүн гараас: ЭШАА Доктор (PhD) А.Ариунаа, ЭШДаА баклавр Э.Пунцагдаш;
ЭШТА доктор (Sc.D) Ж.Нарангэрэл, инженер Б.Баярсайхан, ЭШДаА магистр О.Насантогтох
Одоо ажиллаж буй бүрэлдэхүүн:
1. Ж.Нарангэрэл, ЭШТА, Доктор (Sc.D.)
2. А.Ариунаа, ЭШАА, Доктор (PhD)
3. О.Насантогтох, ЭШДаА, магистр
4. Э.Пунцагдаш, ЭШДаА, баклавр