Нийтлэсэн
ЭКОЛОГИЙН ХИМИЙН ЛАБОРАТОРИ |
Лабораторийн эрхлэгч Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Химийн ухааны доктор (Ph.D) Д.Оюунцэцэг Э-шуудан: oyuntsetsegd@mas.ac.mn Эрдмийн зэрэг хамгаалсан сургууль, улс 2015 онд Тояамагийн Их Сургууль, Япон |
Судалгааны
чиглэл
Гадаргийн болон гүний усны (халуун, хүйтэн рашаан, эрдэст нуур, гол, ундны ус) гарал үүслийг тогтоох, тэдгээрийг эмчилгээний зориулалтаар ашиглах зөвлөмж, технологи, бохир болон ундны ус цэвэршүүлэх технологи мөн геотерм буюу газрын гүний халуун усны геохимийн судалгаа, хүрээлэн буй орчны бохирдол, экологийн асуудал
Лабораторийн
судалгааны үндсэн чиглэл, үйл ажиллагаа
• Хүн амын нягтаршил болон аж үйлдвэрлэл өсөн нэмэгдэж буй энэ үед байгалийн нөөцийг (халуун, хүйтэн рашаан, эрдэст нуур, гол, ундны ус, хөрс) хүрээлэн буй орчинд ээлтэй аргаар ашиглах, хүний хүчин зүйлийн оролцоотойгоор үүсч буй орчны бохирдлын судалгаа, түүнийг бууруулах технологи, нөхөн сэргээх онолын болон технологийн судалгааг бий болгоход чиглэгдэнэ.
• Монгол орны гадаргийн болон гүний усны гидрохимийн нарийвчилсан судалгаа явуулах, гарал үүслийг тогтоох; халуун, хүйтэн рашааныг эмчилгээний зориулалтаар ашиглах зөвлөмж, технологи боловсруулах; бохир болон ундны ус цэвэршүүлэх технологи, зөвлөмж боловсруулах; геотерм буюу газрын гүний халуун усны геохимийн судалгаа, тэдгээрийг хүрээлэн буй орчинд ээлтэй экологийн цэвэр нөхөн сэргээгдэх эрчим хүчний зориулалтаар ашиглах технологи зэрэг судалгааны ажлыг явуулж байна.
Хэрэгжүүлсэн,
хэрэгжүүлж буй төслүүд:
• “Улаанбаатар хотын ундны усны гидрохимийн болон органик бүрэлдэхүүний судалгаа” сэдэвт суурь судалгааны төсөл, 2019-2021
• “Хүрээлэн буй орчинд ээлтэй цас хайлуулах бэлдмэл” 2016-2018
• “Пестицидийн хөрс, усны бохирдлыг цэвэрлэх технологийн судалгаа” 2016-2018
• “Гадаргын болон гүний ус, хөрсний чанарын үнэлгээ, тэдгээрийн бохирдлыг бууруулах судалгаа” 2015-2018
• “Рашааны бальнеологийн судалгааны аргачлал боловсруулж, зарим рашааны ордод хийх судалгаа” 2016-2018
• “Геотерм буюу газрын гүний дулааныг ашиглах боломжийг судлах” 2011-2012
• “Унд, рашаан усны чанарын судалгаа, хаягдал усны ашиглалтын технологи” 2011-2013
• “Монгол орны рашаан усны гидрохимийн судалгаа” 2008-2010
• “Гидроминеральные ресурсы Монголо-Байкальского региона” 2006-2008
• “Монгол орны рашаан усны гидрохимийн судалгаа” 2005-2007
• “Гидро-эрдсийн цогцолбор судалгаа” 2001-2004.
• “Монгол орны гидрообъектуудын гидроэкологи, технологийн судалгаа” 1998-2000.
• “Давсны хими-технологи” 1995-1997
• “БНМАУ-ын рашаан, эрдэст нуурын цогцолбор судалгаа” 1976-1980.
Захиалгат төслүүд
“Дорнод аймгийн төв, суурин газрын ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж” 2022 он
“Дорноговь аймгийн төв, суурин газрын ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж” 2022 он
“Монгол улсын төмөр зам дагуух ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж”. 2021-2022 он
“Өмнөговь аймгийн төв, суурин газрын ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж” 2021 он
“Дорноговь аймгийн төв, суурин газрын ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж” 2021 он
“Улаанбаатар хотын Баянгол дүүргийн ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж” 2020 он
“Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж” 2020 он
“Увс аймгийн төв, суурин газрын ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж”. 2020 он
“Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж” 2020 он
“Говь-Алтай аймгийн төв, суурин газрын ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж” 2020 он
“Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж” 2019-2020 он
“Дархан-Уул аймгийн төв, суурин газрын ундны усны чанарын судалгаа, дүгнэлт, зөвлөмж” 2019 он.
Хот, Суурины Ус Хангамж Ариутгах Татуургын Ашиглалт Үйлчилгээг Зохицуулах Зөвлөлийн Захиалгаар:2019
“Скай Гарден Резиденс” ХХК-н захиалгаар “Цэнхэрийн халуун рашааны технологийн горимын судалгаа”. 2019
Хятад улсын ӨМӨЗО-ны ус ашиглалт усан цахилгаан станцын зураг төслийн хүрээлэнгийн захиалгаар “Багануурын цахилгаан станцын усан хангамжийн ус, хөрсний химийн шинжилгээ” 2016 он
“Чингис хаан цогцолбор” ХХК-ын захиалгаар “Ус зөөлрүүлэгч төхөөрөмжийг цэнэглэх” 2015 он.
“Баянхонгор аймгийн гадаргуу, гүний ус, рашаан ус ба давст нуурын судалгаа хийж гидрохимийн карт зохиох” 2013-2014.
Лабораторийн
хүчин чадал, чадавх
Тус лаборатори нь гадаргийн болон гүний усны (рашаан, эрдэст нуур, ундны ус) гидрохимийн шинжилгээг хээрийн болон лабораторийн нөхцөлд тодорхойлох Япон АНУ, БНСУ, Хятад зэрэг оронд үйлдвэрлэсэн өндөр нарийвчлал бүхий зөөврийн болон суурин тоног төхөөрөмжтэй. Судалгаа шинжилгээний ажилд pH, ORP, EC, TDS, Индукцийн холбоот плазмийн спектрофотометр, (ICP-OES) iCAP 7200, Спектрофотометр, S2100 UV+, Дөлийн фотометр, FP-6450, Шатаах зуух, Хатаах шүүгээ, Термостат, Усан банн, Электрон жин зэрэг 20 гаруй багаж төхөөрөмжийг ашиглаж байна. Тус лабораторид дараах шинжилгээнүүдийг хийж байна.
• Ундны ус болон гадаргын усны чанарын шинжилгээ (физик-хими, химийн шинжилгээг нийт 22 үзүүлэлтээр)
• Рашаан ус болон газрын гүний усны шинжилгээ (физик-хими, химийн шинжилгээ болон биологийн идэвхит элементүүд болох H4SiO4, SiO2, H2S, F, Mn, CO2, Fe2+, PO4 ….гэх мэт нийт 26 үзүүлэлтээр)
• Микроэлементийн шинжилгээ (50-80 үзүүлэлтээр)
• Усны микробиологийн шинжилгээ (нийт 6 үзүүлэлтээр)
• Эрдэс, давсны найрлага, бүтэц тодорхойлох (13 үзүүлэлтээр)
Гадаад дотоод
хамтын ажиллагаа
• Хот, Суурины Ус Хангамж Ариутгах Татуургын Ашиглалт Үйлчилгээг Зохицуулах Зөвлөл
• Сэлэнгийн сав газар болон Хануйн сав газрын захиргаа
• Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэр
• Монгол улсын их сургууль (МУИС), Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
• Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС), Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
Судалгааны
онцлох үр дүн (сүүлийн 5 жилээр)
Рашааны тархалт, зүй тогтол, физик-химийн шинж чанар, хийн найрлага, биологийн идэвхт бүрдэлүүдийг тодорхойлсны үндсэн дээр Монгол орны рашаан нь 4 их мужлал, 7 бүлэг, 13 төрөл ангид хамаарч байгааг тогтоож, рашааны эмчилгээний заалтыг гарган рашаан сувиллуудад нэвтрүүлсэн бөгөөд олон жилийн рашаан судлалын үр дүнд Монгол орны рашааны газрын зургийг зохиож хэвлүүлсэн нь үе үеийн судалгаанд тулгуурлаж, баяжилт хийж онол практикийн дүгнэлттэй, рашаан усанд зохих үнэлгээ хийсэн сүүлийн үеийн томоохон бүтээл болсон юм (Б.Аръяадагва “Монгол улсын рашааны зураг” М1:2500000, 1:5000000 масштабтай, 2003 он, Д. Ганчимэг. “Газовый состав подземных минеральных вод Монголии”, 2007 он).
Сүүлийн үеийн рашаан судлалаар Монгол орны Хангайн бүсийн халуун, рашааны дээжинд гидрохими болон тогтвортой изотопууд болох 18O, D, 13C, 34S, He/Ne тодорхойлсны үндсэн дээр тухайн элементүүдийн болон халуун уур, хийн гарал үүслийг тодорхойлоход Не болон Nе хий нь уран болон торийн задралаас ирж байгаа бөгөөд мантийн бус радиогений гарал үүсэлтэй болохыг тогтоосон байна. Хангайн бүсийн халуун рашааны гүний халуун усны температурыг химийн найрлагаас нь хамааруулан хэд хэдэн геотермометрийг ашиглан тооцоход дунджаар 80-190оС байсан ба энэ нь бага температуртай усны ангилалд хамаарагдаж байгаа бөгөөд халуун усны нөөцийг ашиглан өрөө тасалгаа халаах болон хосолсон системээр цахилгаан эрчим хүчний зориулалтаар ашиглах боломжтой болохыг тодорхойлсон байна.
Хот, Суурины Ус Хангамж Ариутгах Татуургын Ашиглалт Үйлчилгээг Зохицуулах Зөвлөлийн Захиалгаар Улаанбаатар хотын 4 дүүрэг, 8 аймгийн төв болон бүх сумдуудын ундны усны зориулалтаар ашиглаж буй гүний худгуудын усны гидрохимийн нарийвчилсан судалгааг явуулж усны чанарт үнлэлт дүгнэлт, зөвлөмжийг өгсөн нь хүн амыг эрүүл аюулгүй усаар хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн ажил болсон.
Гаргасан голлох бүтээгдэхүүний талаарх мэдээлэл /сүүлийн 5 жилийн байдлаар/:
Монгол орны рашаан болон ундны усны уст цэгийн зураглал:
1. “Баянхонгор аймгийн ундны усны гидрохимийн газрын зураг”, 2014 он
2. Б.И. Писарский, Б.Намбар, Б.Арьяадагва. “Монгол улсын рашааны зураг” М1:2500000, 1:5000000 масштабтай, 2003 он
Хэвлэгдсэн ном, монограф:
• Б.И. Писарский, Д. Ганчимэг. “Газовый состав подземных минеральных вод Монголии”. Иркутск, 2007
• Д.Оюунцэцэг, Г.Одонтуяа. “Монгол орны халуун рашаан” товхимол. 52 х, 2020
• Д.Оюунцэцэг, Г.Туяа, С.Жаргалзаяа, Г.Одонтуяа. “Рашааны бальнеологийн судалгааны аргачлал”. 59 х, 2018
Боловсруулсан стандартууд:
3. MNS ISO 22892:2020. “Хөрсний чанар. Хийн хроматографи ба масс спектрометрын аргаар зорилтот нэгдлүүдийг илрүүлэх удирдамж”, 2020
4. MNS ISO 6468-2011. “Усны чанар-зарим төрлийн хлорь органик нэгпнд агуулсан шавж устгах бодис, полихлорт бифенил болон хлортбензолыг хандлаж авсны дараа хийн хроматографаар тодорхойлох арга”, 2011
5. MNS 3651-2004. “Эмчилгээ, ундааны зориулалтаар савлаж хэрэглэх рашаан. Техникийн ерөнхий шаардлага”, 2004
Эмхэтгэж гаргасан зөвлөмж
• Д.Оюунцэцэг, Г.Туяа, С.Жаргалзаяа, Г.Одонтуяа. “Оргилын нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашааныг эмчилгээнд хэрэглэх зөвлөмж”. Улаанбаатар хот. 2019, х 40.
• Д.Оюунцэцэг, Г.Туяа, С.Жаргалзаяа, А.Цийрэгзэн. “Хануйн рашаан төст булгийг эмчилгээнд хэрэглэх зөвлөмж”. Улаанбаатар хот. 2019, х 64.
• Д.Оюунцэцэг, Г.Туяа, С.Жаргалзаяа, Г.Одонтуяа. “Их шаргалжуут халуун рашааныг эмчилгээнд хэрэглэх зөвлөмж”. Улаанбаатар хот. 2018, х 64.
IF-тай болон Scopus, WoS-д
бүртгэлтэй сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллүүд
1. Bolormaa Chimeddorj, Dolgormaa Munkhbat, Battushig Altanbaatar, Oyuntsetseg Dolgorjav, Bolormaa Oyuntsetseg “Hydrogeochemical characteristics and geothermometry of hot springs in the Mongolian Altai region, Mongolia” Geochemistry: Exploration, Environment, Analysis, 2021, Vol-21, pp 1-11. DOI: http://dx.doi.org/10.1144/geochem2021-016. (IF: 1.437).
2. Oyuntsetseg D, Ganchimeg D, Minjigmaa A, Ueda and Kusakabeb M. (2015) Isotopic and chemical studies of hot and cold springs in western part of Khangai Mountain region, Mongolia, for geothermal exploration. Geothermics, 53, 488–497. http://dx.doi.org/10.1016/j.geothermics.2014.08.010 IF: 2.949.
3. Wancang Zhao, Youbin Sun, William Balsam, Lin Zeng, Huayu Lu, Khureldavaa Otgonbayar, Junfeng Ji. (2015) Clay-sized Hf-Nd-Sr isotopic composition of Mongolian dust as a fingerprint for regional to hemispherical transport. Journal of Geophysical Research Letters, 42(13):5661-5669. DOI: http://doi.org/10.1002/ 2015GL064357
4. Badgaa A., Büchler R., Wielsch N., Walde M., Heintzmann R., Pauchet Y., Svatos A. and Boland W. The green gut: Chlorophyll degradation in the gut of Spodoptera littoralis. Journal of Chemical Ecology, DOI: 10.1007/s10886-015-0636-0 (2015) Vol.41, Issue 11, 965-974 (IF=3.151).
5. Oyuntsetseg.D, Uugangerel, E, Minjigmaa, A and Ueda, A. (2014) The main chemical properties of hot and cold mineral waters in Bayankhongor, Mongolia, Mongolian Journal of Chemistry, 15 (41), 56-61. DOI: http://doi.dx.org/10.5564/mjc.v15i0.324
6. O.Khureldavaa, Jiang He, Dekun Hou, Ruiqing Zhang, Fujing Zhang, D.Oyuntsetseg, J.Ganbaatar (2014) Residual characteristics of HCHs and DDTs in soil and dust of some parks in Ulaanbaatar, Mongolia, Mongolian Journal of Chemistry, 15 (41), 15-20. DOI: http://doi.dx.org/10.5564/mjc.v15i0.315
7. Badgaa A., Jia A., Ploss K. and Boland W. Chlorophyll degradation and chlorophyll binding in the gut of generalist and specialist Lepidopteran caterpillars. Journal of Chemical Ecology, DOI: 10.1007/s10886-014-0523-0 (2014) Vol.40, Issue 11-12, 1232-1240 (IF=3.151).
8. Hou Dekun, He Jiang, Zhang Fujin, Khureldavaa Otgonbayar. (2014) Applications of Dispersive Liquid-Liquid Microextraction Technology in Pollutants Analysis. Journal of Instrumental Analysis, 33(5):606-614. ISSN 1004-4957. DOI:http://dx.doi.org/10.3969/j.issn1004-4957.2014.05.021.
9. Dekun Hou, Jiang He, Changwei Lü, Ying Sun, Fujin Zhang, Khureldavaa Otgonbayar. (2013) Effects of Environmental Factors on Nutrients Release at Sediment-Water Interface and Assessment of Trophic Status for a Typical Shallow Lake, Northwest China. The Scientific world Journal, Hindawi. DOI: http://dx.doi.org/10.1155/2013/716342. 2013(3), Article ID 716342, 16 pages.
10. Fujin Zhang, Jiang He, Yiping Yao, Dekun Hou, Cai Jiang, Xinxin Zhang, Caixia Di, Khureldavaa Otgonbayar. (2013) Spatial and seasonal variations of pesticide contamination in agricultural soils and crops sample from an intensive horticulture area of Hohhot, Northwesth China. Environmental Monitoring and Assessment, 185:6893-6908. DOI:http://dx.doi.org/10.1007/s10661-013-3073-y
11. Amarsanaa B. and Boland W. “Chlorophyll catabolites in the frass of the small Tortoiseshell caterpillars (Aglais urticae L.). (2013). Mongolian Journal of Chemistry 14 (40), 46-50. DOI: http://dx.doi.org/10.5564/mjc.v14i0.198
12. Oyuntsetseg D. (2009) Geochemical characterization of the thermal fluid from Khangay area, Central Mongolia. Geothermal Training in Iceland 2009. UNU-GTP, Iceland, p125-150.
13. Wiedenfeld H., Amarsanaa B., Altanchimeg D., Narantuya S. (2005) Pyrrolizidine Alkaloid containing Plants used in Mongolian Traditional Medicine: Lappula myosotis MOENCH. Scientia Pharmaceutica 73, 139-145 (IF=0.966).
14. Dumaa M., Munkhbaatar A., Amarsanaa B., Altanchimeg D., Narantuya S., Myagmar L. “The study of chemical composition Ligularia sibirica (L.) CASS. growing in Mongolia and its anti-inflammatory activity and toxicity” Journal of Siberian Medicine. Irkutsk 2003, 15 (40) p. 65-69 (IF=0.462).
Экологийн химийн лабораторийн хамт олон 2022 он
Өвөр эгнээнд ЭША Магистрант Г.Дуламсүрэн, ЭШАА Доктор (PhD) Д.Оюунцэцэг, ЭШДэА Докторант Г.Одонтуяа,
ЭША А.Ичиннорорв
Арын эгнээнд ЭШДаА Магистр Б.Дариймаа, ЭШТА, Доктор (PhD)
Б.Амарсанаа, ЭШДэА Доктор (PhD) О.Хүрэлдаваа, ЭША З.Буянжаргал, ЭШДэА Магистр
А.Цийрэгзэн
Одоо ажиллаж буй бүрэлдэхүүн:
1. Д.Оюунцэцэг – химийн ухааны доктор (Ph.D)
2. Б.Амарсанаа – химийн ухааны доктор (Ph.D)
3. О.Хүрэлдаваа – химийн ухааны доктор (Ph.D)
4. Г.Одонтуяа – химийн ухааны магистр
5. А.Цийрэгзэн – химийн ухааны магистр
6. Б.Дариймаа – химийн ухааны магистр
7. Г.Дуламсүрэн – Баклавр
8. А.Ичинноров – Баклавр
9. З.Буянжаргал – Баклавр