avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-25
  • 0

Эрдсийн технологийн лаборатори



ЭРДСИЙН ТЕХНОЛОИЙН ЛАБОРАТОРИ


Лабораторийн эрхлэгч 
 
Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан
Химийн ухааны доктор (Ph.D) Э.Отгонжаргал

 Э-шуудан: otgonjargale@mas.ac.mn

 

Эрдмийн зэрэг хамгаалсан сургууль, улс:

        2012 онд KUMOH Их Сургууль, БНСУ



Судалгааны ажлын туршлага

Монгол орны ашигт, үнэт, ховор, өнгөт металлын хүдрийн баяжуулалт, боловсрууалт, шинэ материал, хүнд металлын бохирдол, нөхөн сэргээлт.

Сүүлийн жилүүдэд алт, төмөр, манган, жонш, нүүрс, лити агуулсан ашигт эрдсүүд болон түүний ордууд дээр туршилт шинжилгээ судалгааны ажил хийн оновчтой арга, технологийг боловсруулан ажиллаж байна.

Лабораторийн үндсэн чиглэл, үйл ажиллагаа

Ашигт малтмалын ордын хүдрийн баяжуулалтын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, технологийн туршилт явуулах; дээжинд бодисын найрлагын судалгаа хийж, дүгнэлт зөвлөгөө өгөх; нөөц нь баталгаажсан ашигт малтмалын дээжинд лабораторийн ба хагас үйлдвэрлэлийн туршилт шинжилгээ хийх;  Техник, эдийн засгийн урьдчилсан үнэлгээ (ТЭЗУҮ), Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах, үнэлгээ өгч тайлан гаргах; ажиллаж байгаа уул уурхайн баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн технологийг боловсронгуй болгоход чиглэгдсэн эрдэм шинжилгээний туршилт судалгааны ажил явуулах; үйлдвэрлэлийн технологийн түвшинд хяналт, сорьцлолтын ажлыг гэрээгээр гүйцэтгэх.

 

Хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй төслүүд

Суурь судалгааны төслүүд

§   “Алтны үндсэн ордын хүдрийн баяжуулалтын технологийн онол арга зүйн судалгаа” Суурь судалгааны төсөл (2014-2016)

§   “Монгол орны манганы хүдрийг баяжуулах технологийн суурь судалгаа” Суурь судалгааны төсөл (2018-2020)

Захиалгат төслүүд

§   “Төмрийн хүдрээс төмөрлөг бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгаа, бүтээгдэхүүний стандарт” ШУТ-ийн төсөл (2017-2019 )


Лабораторийн хүчин чадал, чадавх

Эрдсийн технологийн лаборатори нь эрдэс хүдэр, нүүрсний баяжуулалт явуулах багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон. 2019 онд “Бүс ба зам” санаачлагын хүрээнд Хятад-Монголын хамтарсан Эрдэс баяжуулалтын лабораторийг байгуулж, судалгаа шинжилгээний ажлуудыг гүйцэтгэж байна.

Дээжийг бутлах, нунтаглах, шигших зэрэг дээж бэлтгэлийн тоног төхөөрөмж болон гравитацийн тунаах машин, баяжуулах ширээ, төвөөс  зугтах  хүчний концентратор, флотацийн машин,  соронзонт болон туузат сепаратор, цахилгаан сепаратор зэрэг баяжуулалт хийх бүх төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

Эрдсийн технологийн лаборатори нь төрөл бүрийн ашигт малтмалын ордын хүдэр баяжуулах технологийн туршилт, анхдагч хүдэр, баяжмал, хаягдал, завсрын бүтээгдэхүүнүүд болон геологийн эрэл хайгуулын ажлын явцад авагдсан шлих, протолочек зэрэг дээжүүдэд шинжилгээ, бодисын найрлагын судалгааг явуулж эрдэслэг бүрэлдэхүүнийг тодорхойлох, тэдгээрийн найрлага, тоон агуулга, технологийн шинж чанарыг тогтоодог.

 

Гадаад, дотоод хамтын ажиллагаа /сүүлийн 5 жилийн байдлаар/:

    Эрдсийн технологийн лаборатори нь БНСУ-ын Jeonbuk-ийн Үндэсний Их сургууль, Похангийн Шинжлэх ухаан технологийн их сургууль (POSTECH), МУ-ын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Монгол улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулиудтай хамтран ажиллаж байна

Судалгааны онцлох үр дүн /сүүлийн 5 жилээр/

·   Монгол орны нөөц нь тогтоогдсон төмрийн хүдрийн 26 ордыг анх удаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр (гарал үүсэл, эрдсийн найрлага бүтэц минерлоги, петрографийн болон дагалдагч элемент хольцын шинж чанараас хамааруулан) судалж, төмрийн хүдрийн 6 ангилалд хамаарууллаа. Судалгаанд хамрагдсан орд тус бүрийн хүдрийн онцлог шинж чанарт тохирсон сайн чанарын төмрийн баяжмал гарган авах технологийн иж бүрэн туршилт тавьж, оновчтой горимыг тогтоож, ашигтай загварын гэрчилгээгээр баталгаажуулав.

·    Гарал үүслийн хувьд өөр, хүдрийн эрдэс бүрдэл, шинж чанараараа ялгаатай  манганы 2 ордын физик, хими, баяжигдах шинж чанарын судалгааг иж бүрэн хийж, баяжуулах технологийн сонголтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулсан. Манганы орд хүдрийг баяжуулах технологийн сонголтыг хийж, стандартын шаардлага хангасан баяжмал гарган авах үйлдвэрийн ТЭЗҮ боловсрогдсон нь уг ордыг ашиглах боломж бүрдэнэ. Манганы хүдэр баяжуулах үйдвэр байгуулагдсанаар төмөрлөгийн үйлдвэрлэлүүдэд импортоор авч  ашигладаг манганыг орлох бүтээгдэхүүн бий болохоос гадна түүнийг экспортлох боломжтой болно. Вулканоген гаралтай манганы хүдэр нь хүнд баяжигдах хүдэрт хамаарах бөгөөд уламжлалт баяжуулалтын аргуудаар боловсруулах нь эдийн засгийн хувьд үр ашиггүйг тогтоов.

·    Литийн хүдэр баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн урьдчилсан үнэлгээ (ТЭЗУҮ) хийв. 


IF-тай болон Scopus, WoS-Д бүртгэлтэй сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллүүд

1.    Otgonjargal, E., Baek, K., Yang, J.-S., Surenjav, E., Khasbaatar, A. Study on removal of Se(IV) using Fe-Mn layered double hydroxides and Fe-Mn Dos (double oxides). Mongolian Journal of Chemistry, 20(46), 29-37. (2019).  https://doi.org/10.5564/mjc.v20i46.1239

2.    Otgonjargal E, Nyamsuren B, Surenjav E, Burmaa G, Temuujin J, et al. “Removal of Chromium from Aqueous Solution by Thermally Treated MgAl Layered Double Hydroxide” Ann Civil Environ Eng. (2017); 1: 001-008. ICCN:2574-0350

3. Соёлмаа.Ц, Сугир-Эрдэнэ.Н, Баасанжав.Д, Мунхтуул.Л, Отгонжаргал.Э*. Исследования обогатимости железных руд крупных месторождений Монголии. Известия вузов. Горный журнал, № 2, (2020) С44-51. УДК 622.7.017.2:622.341.1(517.3) DOI: 10.21440/0536-1028-2020-2-44-51z+\]piut5r32

4.  E. Otgonjargal, N. Sugir-Erdene, D. Baasanjav et all., “Technological study on the gravity processing of manganese ore” IMPC-2020: XXX International Mineral Processing Congress Proceedings, South Africa, 2020, p991-999

5.    E. Otgonjargal, G. Burmaa, B. Enkhmaa, M. Enkhtuul, L. Nyam-Ochir, Sori Ryu, D. Khasbaatar “Study on synthesizing Mg/Al layered double hydroxides at different pHs” Mongolian Journal of Chemistry, (2014), p.36-39.

6.    Enkhtur Otgonjargal, Young-Soo Kim, Sang-Min Park, Kitae Baek and Jung-Seok Yang, Mn-Fe Layered Double Hydroxides for Adsorption of As(III) and As(V). Separation Science and Technology, Volume 47, Issue 14-15, 2012.

7. Tserennyam Batjargal, Enktur Otgonjargal, Kitae Baek and Jung-Seok Yang, Assessment of metals contamination of soils in Ulaanbaatar, Mongolia. Journal of Hazardous Materials, 184 (2010) 872–876.

Ашигтай загварын гэрчилгээ:


1.   Э. Отгонжаргал, Б.Оргилбаяр “Манганы хүдрийг гравитацийн аргаар баяжуулах арга зүй” Ашигтай загвар. № 20-2019-0004153, 2020.04.30

2. Э.Отгонжаргал, Ц. Загарзүсэм. “Манганы хүдрийг гравитацийн аргаар баяжуулах арга” Ашигтай загвар. № 20-2020-0004202, 2020.04.30

3. Э. Отгонжаргал, Д. Баасанжав. “Төмрийн хүдрийн баяжмалыг СО-оор шууд ангижруулах арга” Ашигтай загвар, № 20-2019-0004152, 2020.04.30

4.   Н.Сугир-Эрдэнэ, Т.Аззаяа, Г.Бурмаа. Хөвүүлэн баяжуулах аргаар апатитын хүдрээс газрын ховор элементийн баяжмал гарган авах аргаАшигтай загвар, №20-0003293, 2020.10.06

5.  Б.Өнөрсайхан, Э.Отгонжаргал, Н.Сугир-эрдэнэ, Д.Баасанжав, Ц.Загарзүсэм, Б.Оргилбаяр, С.Сүхбат.: Манганы хүдрийг хуурай соронзон аргаар баяжуулах арга, Ашигтай загвар, № 20-0003386, 2021.06.22

 

ТЭЗҮ, ТЭЗУС

1.  Литийн хүдрийг баяжуулах технологи, Техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, 2021 он.

2.  Унагадын манганы ордын хүдэрт хүндийн хүчний сепаратор (mgs) ашиглах, техник эдийн засгийн үндэслэл, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, 2020 он. 

Инновацийн бүтээгдэхүүн (сүүлийн 5 жилд)

ГХЭ-ийн баяжмал- ГХЭ агуулсан апатитийн хүдрээс флотацийн аргаар 10.2%-ийн  ГХЭ агуулсан баяжмал гаргав.

Зориулалт: ГХЭ-ийн нийлбэр исэл гаргах түүхий эд

Баталгаажуулалт: 20.0003293 дугаартай Ашигтай загварын гэрчилгээ, Технологийн заавар, ХХТХ-ийн эрдмийн зөвлөл, 2020 он.

Манганы баяжмал-Манганы хүдрийг хүндийн хүчний аргаар баяжуулж, манганы  38.3%-ийн агуулгатай баяжмал гаргав.

Баталгаажуулалт: Технологийн заавар, ХХТХ-ийн эрдмийн зөвлөл, 2019 он.

Ангижруулсан төмөр-Төмөртэй, Төмөртолгой ордуудын 0.2-0.48%-ийн хүхэр агуулсан стандарт төмрийн баяжмалыг нүүрстөрөгчийн дутуу ислээр шууд ангижруулж, 84%-ийн агуулгатай ангижруулсан төмөр гаргав.

Баталгаажуулалт: Технологийн заавар, ХХТХ-ийн эрдмийн зөвлөл, 2019 он.

Эрдсийн технологийн лабораторийн хамт олон, 2022 он

 Зүүн гараас: ЭШДаА, магистр Ц.Соёлмаа, ЭШДэА, магистр Б. Оргилбаяр, ЭШДаА, магистр Б.Өнөрсайхан, ЭШДэА, магистр Д. Баасанжав, ЭШДаА, магистр Ц.Загарзүсэм, ЭШТА, доктор (PhD) Э.Отгонжаргал, ЭШДэА, магистр С.Сүхбат


Одоо ажиллаж буй бүрэлдэхүүн:

1.     Д.Хасбаатар, Доктор (PhD), дэд профессор

2.     Б. Нямдаваа, магистр, МУ-ын Зөвлөх инженер

3.     Н. Сугир-Эрдэнэ, ЭШДэА, магистр

4.     Д. Баасанжав, ЭШДэА, магистр

5.     Б. Оргилбаяр, ЭШДэА, магистр

6.     Ц.Соёлмаа, ЭШДаА, магистр

7.     Ц.Загарзүсэм, ЭШДаА, магистр

8.     Л. Бадрал, ЭШДаА, магистрант

9.     Б. Балжинням, ЭШДаА

Ж. Эрдэнэсувд, ЭШДаА